2012/06/14 | By: Дэлдэн

Та ямар зан ааштай вэ?

Та найз нөхөд ойр дотны хүмүүсээ хэн болохыг нь мэдэхийг хүсэж байна уу. Тэгвэл та эхлээд цаад хүнийхээ зан төлөвийг тодорхойл. Ингээд зан төлөвийг нь тодорхойлсны дараа хэн болохыг нь таних гэж оролдоорой. Сэтгэл зүйн онолд зан төлөвийг холерик, сангвиник, флегматик, миланхолик гэж дөрөв хуваадаг. За одоо та туршаад үзээрэй.

Холерик зан төлөв
Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн ихтэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийгхүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.
Сангвиник зан төлөв
Сэргэлэн цовоо ааштай, итгэмтгий, сэтгэл санаагаар нэг их унадаггүй, уурлаж уцаарлах нь ховор. Гэхдээ няцамтгай, ажлаа бодож төлөвлөлгүйгээр эхэлдэг, олон ажлыг зэрэг эхэлж дутуу хаядаг, нэг хэвийн, сонирхол багатай ажилд дургүй. Бодол санаагаа шууд хэлдэг, магтаалд хөөрөөд байдаггүй, шүүмжлэлийг ч нухацтай хүлээн авдаг.
Флегматик зан төлөв
Энэ төрлийн зан араншинтай хүмүүс олон таван үггүй, тайван дөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн багатай, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хэрүүл маргаанд нэг их орооцолдоод байдаггүй, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг. Дутагдалтай тал нь хүнтэй танилцахдаа тааруу, олон найз нөхөдгүй, шийлдвэр гаргахдаа удаан.
Меланхолик зан төлөв
Ухаалаг, аливаад буйр суурьтай ханддаг, уян зөөлөн сэтгэлтэй ч зожигдуу, орчиндоо дасан зохицох чадвар муу, амархан ядардаг, сэтгэл хямрамтгай, гомдохдоо амархан, өөртөө итгэдэггүй. Гэхдээ бусдын нөлөөнд автаад байдаггүй, өөргийн үзэл бодолдоо тууштай, нөхөрлөлдөө үнэнч, чимээ анир багатай орчинд дуртай. Меланхоликууд хэцүү бэрхэд тэсвэр муутай. Амиа хорлохыг ч завдах нь буй.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment