2012/06/29 | By: Дэлдэн

Утасгүй сүлжээ буюу Wireless networking гэж юу вэ?


Утасгүй сүлжээ гэдэг нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequince division multiplexing) хувиргалтын технелоги ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцохыг хэлнэ.1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкын холбоо харилцааны зөвлөл болох FCC(Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн.Энэ технелоги 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдсан.

Утасгүй сүлжээний давуу тал
Хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой.
Сүлжээний хүрээнд шилжилт хийж хөдлөх боломж олгоно.
Утасгүй сүлжээг суурилуулахад хялбар учир нь утсан сүлжээ шиг кабел татахаас эхлээд асуудал гарахгүй.
Утасгүй сүлжээнд хэрэглэгчид утас кабел ашиглан холбогдох шаардлагагүй байдаг тул өргөтгөхөд хялбар.
Утас сүлжээний төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг өргөтгөх,суурилуулах зардал,цаг хугацаатай харьцуулвал хамаагүй бага байдаг.
Утасгүй сүлжээний 802.11 багц стандартын портоколууд
Эдгээр стандарт нь утасгүй сүлжээний төхөөрөмжүүд ямар технелоги,ямар зарчимаар ажиллахыг нь тодорхойлж өгсөн дүрэм журам юм.
802.11
Энэ стандарт нь хэт улаан долгионоор 1Мбит/с хурдаар,тархалтат долгионы сүлжээгээр 2Мбит/с,дараалсан тархалтат долгионоор 1-2Мбит/с хурдтай 2,4 GHZ – ын давтамжтай долгионоор холбогдох боломж олгодог.Дараалсан тархалтат долгионы технелогийг цааш хөгжүүлэн 802.11b хувилбарыг гаргасан билээ.Энэ өнөө үед хоцрогдсон.
802.11a
Ажиллах үелзэл:5GHZ
Дамжуулалтын түвшин:27Мбит/с
Цэвэх хурдын түвшин:54Мбит/с
Нийт хурдын түвшин:72Мбит/с
802.11a стандартын дээд хурд нь 54Мбит/с хурдтай ба алдааг засах кодочлолыг агуулсан байсан.Энэ нь бусад стандарттай харьцуулахад долгионы урт нь богино учир саадаас болж долгион сарних тул сүлжээний хамрах хүрээ нь бага байсан.
802.11b
Ажиллах үелзэл:2.4GHZ
Дамжуулалтын түвшин:5Мбит/с
Цэвэр хурдын түвшин:11Мбит/с
Энэ нь стандартын өгөгдөлд хандах арга нь анхны 802.11 стандарттай ижил байсан.Анхны стандарттай харьцуулах хурд нь ихэд нэмэгдсэн мөн төхөөрөмж хямд байсан учир ихэд дэлгэрсэн.
Нэг дутагдалтай тал нь 2.4GHZ давтамж дээр ажилладаг богино долгионы зуух,хүүхдийн тоглоом зэрэг их мэдрэмтгий.
802.11g
Ажиллах үелзэл:2,4GHZ
Дамжуулалтын түвшин:22Мбит/с
Цэвэх хурдын түвшин:54Мбит/с
Нийт хурдын түвшин:128Мбит/с
Энэ нь 802.11b хувилбартай адил давтамж дээр ажилладаг боловч OFDМ дамжуулалтын зарчимыг ашигласан.Дамжуулалтын хурд өндөр,төхөөрөмжийн өртөг бага учир өргөн ашиглагдаж эхэлсэн. 802.11g сүлжээнд 802.11b сүлжээний төхөөрөмж ажиллуулахад нийт сүлжээний хурд нь багасдаг.Мөн 2.4GHZ давтамж дээр ажилладаг төхөөрөмжүүдэд цохигдох боломжтой байдаг.
802.11n
Ажиллах үелзэл:5GHZ ба 2,4GHZ
Дамжуулалтын түвшин:144Мбит/с
Цэвэх хурдын түвшин:600Мбит/с
Энэ нь өмнөх стандартуудын сайжруулсан хувилбар ба олон оролт, олон гаралттай(MIMO-multi-input multi-output) мөн нэмэл олон боломжуудыг олгодог.
802.11e
Энэ нь 802.11 сүлжээнд видео дамжуулах, IP дээгүүрх дуу (VoIP) зэрэг мультимедиа хэрэглээнүүдэд шаардлагатай протоколуудыг тодорхойлдог
802.11i
Криптографийн шинэ шифрүүдийг таних болон комьпютерүүдийг wireless төхөөрөмж танин холболт үүсгэхийн тулд түлхүүрүүдийг солилцох нэмэлт протоколыг тодорхойлдог Энэ нь IEEE 802.11i тодорхойлолтоор одоогийн аюулгүй байдлын практикийг тодорхойлдог. Мөн криптограф түлхүүрүүд нь үе үе шинэчлэгддэг бөгөөд халдлагын оролдлогуудыг илрүүлэх (ба халдлагын оролдлогуудыг сөрөх) арга замууд бас байдаг. Утасгүй сүлжээнүүдэд түгээмэл ашиглагддаг өөр нэг аюулгүй байдлын протоколын тодорхойлолт нь WPA юм. Энэ нь бүтээгчийн тодорхойлсон 802.11i-ийн өмнөх протокол бөгөөд 802.11i-г батлахыг хүлээж байх хугацаанд түр зуурын арга хэмжээ болох юм. WPA нь 802.11i-д байгаа шаардлагуудын дэд олонлогийг тодорхойлж хуучин тоног төхөөрөмжүүд дээрх шийдэлд зориулагдан хийгджээ. Ялангуяа WPA нь анхдагч WEP шифрээс гарсан TKIP шифрийг зөвхөн шаарддаг. 802.11i нь TKIP-ийн хэрэглээг зөвшөөрдөг боловч өгөгдлийг шифрлэхэд зориулж илүү хүчирхэг шифр болох AES-CCM-ийн дэмжлэгийг бас шаарддаг. (AES шифр нь WPA-д шаардагддаггүй, учир нь үүнийг хуучин тоног төхөөрөмж дээр хийхэд тооцооллын хувьд өртөгтэй гэж үздэг.)
Wi Fi
Энэ нь тэмдэг нь IEEE 802.11 стандарттай нийцэж ажилладаг төхөөрөмжид тавигддаг лого юм.Зарим төхөөрөмжид энэ лого нь тавигдаагүй байдаг учир нь логоог тавьсаны төлөө төлдөг төлбөртэй холбоотой юм.Гэвч тавиагүй гээд лого тавигдсан төхөөрөмжтэй хоршиж ажиллахгүй гэсэн үг биш юм.
Утасгүй сүлжээний төрлүүд
Утасгүй сүлжээг хамрах хүрээгээр нь basic service set(BSS) болон Extended Service Set (ESS) гэсэн 2 төрөл байдаг.
Basic service set
Энэ сүлжээг барилга байгууламж доторх сүлжээн өргөн ашигладаг.Энэ сүлжээ нь бидний мэдэх wireless төхөөрөмж буюу access point –тоор дамжуулан төхөөрөмжүүд хоорондоо холбогдсон бол infractare сүлжээ ,харин төхөөрөмжүүд bluetooth ээр холбогдсон тохиолдолд Adhoc сүлжээ гэнэ.
ESS гэдэг нь access point той BSS сүлжээнүүдийн сүлжээ юм.Тэдгээр BSS-үүд нь Access point-ынхоо тусламжтайгаар түгээлтийн систем буюу distributtion system тэй холбогдон цааш интернетид холбогддог.
Brindging буюу утастай сүлжээнд утасгүй сүлжээ холбох
Ердийн дотоод сүлжээ нь тогтвортой ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийн хувьд өөрсдийн утастай сүлжээг шууд утасгүй болгон солих нь зардал мөнгө хийгээд нууцлал хамгаалалтын хувьд ч асуудалтай учраас сүлжээгээ өргөтгөн утасгүй сүлжээний хандалтын цэг (Wireless access point)-ийг суурилуулснаар сүлжээний тохиргоондоо бараг өөрчлөлт хийлгүйгээр утасгүй сүлжээний хэрэглэгчидтэй холбогдох боломжтой болно.
Дараахи зурагт энгийн сүлжээнд нэмж утасгүй хандалтын цэг суурилуулсан байдлыг үзүүлжээ. Энд үзүүлсэн хандалтын цэг нь утастай болон утасгүй сүлжээг хооронд нь гүүр мэт холбон мэдээллийг дамжуулах болон утасгүй сүлжээнд холбогдож байгаа хэрэглэгчдийг нууцлал, нууц үгтэйгээр нэвтрүүлэх гэсэн 2 үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа болно. Интернетийн хамгаалагч (Firewall), IP хаягийн хуваарилалт, тохиргоо болон сүлжээний бусад удирдамжийг ихэвчлэн утастай сүлжээн дэхь замчлагч эсвэл сервер гүйцэтгэдэг.
Энгийн утасгүй сүлжээ
Жижиг дунд албан газрууд, гэрийн сүлжээнд анх суурилуулахад түгээмэл хэрэглэж байгаа энгийн утасгүй сүлжээг дараахи зурагт үзүүллээ. Сүлжээний нууцлал, хамгаалагч, IP хаяг хуваарилалт, хэрэглэгчдийн ажиллагааг утасгүй сүлжээний замчлагч нь ихэнхдээ удирдан зохион байгуулдаг. Хэрвээ олон давхар байшин, хол зайтай холболтын үзүүрүүдтэй эсвэл тус тусдаа байртай нөхцөлд хандалтын цэг, дохио дахин дамжуулагч (repeater), гадаа хандалтын цэг (outdoor access point) зэрэг нэмэлт утасгүй сүлжээний төхөөрөмжийг ашиглан сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болдог.
Утасгүй сүлжээний хамрах хүрээ
Утасгүй сүлжээ нь дараахи зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй зайд хүрч ажиллана. Үүнд:
  • Аль стандартын утасгүй сүлжээ байгуулсан
  • Ямар төрлийн, ямар загварын замчлагч эсвэл хандалтын цэг ашиглаж байгаа
  • Сүлжээ суурилуулсан газар орны байдал, барилгын хана, баганын материал хийц
Энгийн 802.11b/g төрлийн сүлжээ нь дунджаар барилгын дотор орчинд 46-60 метр орчим, гадаа орчинд 300-500 метрт хүрч ажиллана. Төмөр бетонон эсвэл тоосгон зузаан ханатай барилгын хувьд энэ хамрах хүрээ дунджаар 25%-иар  буурдаг болно. 802.11a сүлжээ нь ихэвчлэн дээрх хэмжээний гуравны нэгтэй тэнцэх зайд хүрч ажилладаг. Нэмэлт хүчтэй антеннтай замчлагч нь дээрх зайг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна мэдээлэл дамжуулах хурд нь ч нэмэгдэх боломжтой байдаг. Эсвэл зарим төхөөрөмжийн антенныг илүү хүчтэй антеннаар солих боломжтой байдаг.
Гадаад хандалтын цэгүүд нь дунджаар шууд харагдаж байгаа 1000 метрт хүрч ажилладаг бөгөөд илүү хүчтэй төхөөрөмж ашигласнаар задгай газар 3000-4000 метрт ч ажилладаг.
Сүлжээний дохионы хүч нь мэдээлэл дамжуулах хурдад шууд нөлөөлдөг бөгөөд арай алс сүлжээнд холбогдоод байгаа хирнээ мэдээлэл дамжуулах хурд 1Мбит/с хүртэл унаж байгаа нөхцөлд дахин дамжуулагч эсвэл хандалтын цэгийг үндсэн замчлагчтай утсаар холбосноор утасгүй сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болно.
Утасгүй сүлжээний нууцлал хамгаалалт
Утасгүй сүлжээ нь хэрэглэхэд хялбар хэдий ч хана туургаар тусгаарлан бодитоор хаах боломжгүй учраас нууцлалт хамгаалалтыг сайн анхаарах хэрэгтэй. Орчин үед түгээмэл гарч байгаа асуудал бол утасгүй сүлжээгээ суурилуулахдаа нууцлал хийгээгүйгээс ердөө байшингийнх нь гадаа зогсож байгаад сүлжээнд нь зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлууд бөгөөд сүлжээнд хэн нэвтэрч байгааг бараг мэдэх аргагүй юм.
Утасгүй сүлжээг шинж чанар, хэрэглээнээс шалтгаалан 3 янзаар хамгаалж болно. Үүнд:
  1. Хандалтын цэг дээр хамгаалах. Хандалтын цэг дээр түгээмэл ашиглагддаг энэ арга нь утасгүй сүлжээнд хандах төхөөрөмж тус бүрт давхцахгүйгээр байдаг MAC Address-г нэг бүрчлэн бүртгэн тохируулах замаар зөвшөөрөлгүй хэрэглэгч сүлжээнд нэвтрэхээс сэргийлдэг. Эсвэл утасгүй сүлжээний таних нэр буюу Service Set identifier (SSID)-г нууцлах маягаар хамгаалснаар утасгүй сүлжээг зөвшөөрөлгүй хүмүүс харах боломжгүй бөгөөд тохиргоог нэг бүрчлэн гараар тохируулах шаардлагатай болно.
  2. Хязгаарлагдмал буюу нээлттэй хандалттай. Олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, зочид буудалд түгээмэл байдаг нээлттэй байдлаас гадна зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн зочдод зориулан үндсэн сүлжээнээс тусгаарлагдан хамгаалагдсан утасгүй сүлжээгээр тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, интернет ашиглах боломжийг олгодог. Нээлттэй утасгүй сүлжээний хувьд үйлчлүүлэгчдийг татахын тулд хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн нууц үг, нэмэлт тохиргоогоор дурын утасгүй сүлжээний төхөөрөмж холбогдон ажилладаг.
  3. Сүлжээний цэгүүдийн хооронд нууцлалтайгаар. Утасгүй сүлжээний хамгаалалтын түгээмэлт хэлбэр бол сүлжээнд холбогдон ажиллахын тулд урьдчилан тохируулсан нууцлалын нөхцлийг зөв ханган нууц үгээр нэвтрэх бөгөөд утасгүй сүлжээний үндсэн 2 төрлийн нууцлал байдаг.
Утасгүй сүлжээний нууцлал
WEP - Wireless Equivalent Privacy
WEP нь IEEE 802.11 утасгүй сүлжээг хамгаалах алгоритм бөгөөд өнөө үед нилээн хоцрогдсон. Утасгүй сүлжээний мэдээлэл нь агаараар радио долгионоор цацагдан дамждаг учир ердийн утастай сүлжээг бодвол дохио замаас барьж аван "хулгайлах" боломжтой байдаг. Иймээс 1997 онд утасгүй сүлжээнд нууцлал нэвтрүүлэх зорилгоор WEP-г анх гаргажээ.
WEP нь 40-бит, 128-бит болон заримдаа 256-битийн урттай түлхүүр ашиглан утасгүй сүлжээнд төхөөрөмж холбогдох үед урьдчилан тохируулсан нууц үгийг 16-тын тооллоор асуух байдлаар нууцлал хийдэг хэдий ч нууц түлхүүрийн энгийн хэлбэр, радио долгионоор дамжуулж байгаа мэдээлэл дундаас чухал түлхүүр хэсгийг барих боломжтой зэргээс шалтгаалан харьцангүй хялбараар нууц үгийг тайлан сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрч болдог байна.
Ийм ч учраас IEEE нь тусгай ажлын хэсэг байгуулан утасгүй сүлжээний стандартд оруулах дараагийн засварт нэмэлт болгон шинэчилсэн нууцлалыг боловруулсан нь WPA буюу Wi-Fi Protected Access нэрээр 2003 оны IEEE 802.11i нэмэлт өөрчлөлтөнд тусгагджээ.
Wi-Fi Protected Access - WPA ба WPA2
Шинэчлэгдэн гарсан эдгээр нууцлалын стандартууд нь өмнөх WEP-гийн сул талуудыг арилгахыг зорьсон байна.
WPA нь TKIP (Temporal Key Integrity Protocol) агуулснаараа нэмэлт нууцлалыг хангана гэж үзэж байсан ч TKIP бас л тодорхой хэмжээний сул талтай, эрсдэлтэй байсан учир EAP (Extensible Authentication Protocol)-г нэмж нэвтрүүлсэн байна. Хэдийгээр TKIP-г тайлж үзэж болж байгаа ч одоогоор нууц үгийг бүрэн тайлах арга нь арай олдоогүй байгаа. Мэдээж их богинохон, хялбар үгээр WPA нууц үгээ хийсэн нөхцөлд программын аргаар хүчээр буюу brute-force дайралт хийн халдах боломж байдаг. WPA2 нь WPA-гийн сайжруулсан хувилбар бөгөөд Wi-Fi Alliance-гийн гэрчилгээг шаардахаас гадна AES (Advanced Encryption Standard) нэмснээрээ илүү сайн хамгаалалт болж чадна.
WPA, WPA2 нь Personal (эсвэл PSK буюу Pre-shared key) ба Enterprise гэсэн 2 янзын хувилбар байна. Personal хувилбарт 64 оронтой 16-тын тооллоор эсвэл 8-63 оронтой ASCII тэмдэгтээр оруулсан нууц үгийг өндөр түвшний нууцлалаар алгоритмээр тооцоолон 256-битийн нууц түлхүүр болгох бөгөөд энэ нь утасгүй сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн багц тус бүрийг нууцлахад хэрэглэгддэг байна. Enterprise хувилбар нь нууц үгийг хангах RADIUS сервертэй холбогдон ажилладаг бөгөөд томоохон байгууллагуудад хэрэглэгддэг.
Та утасгүй сүлжээгээ нууцлахдаа доод тал нь WPA-PSK эсвэл WPA2-PSK хэрэглэвэл зохистой бөгөөд TKIP нууцлалын алгоритм эсвэл илүү өндөр түвшний AES алгоритм хэрэглэж болно. Хэрвээ зарим зөвшөөрөлтэй зөөврийн компьютер утасгүй сүлжээ рүү тань холбогдохгүй асуудалтай байвал WPA-PSK болгон бууруулж үзэж болдог. Үүнээс гадна утасгүй сүлжээнийхээ нууц үгийг "байнга" буюу улиралд, ядаж хагас жилд нэг удаа сольчихож байвал мэдээж эрсдлийг бууруулна.
Wireless Интернэтийн Хэрэглэгч Болохдоо Юуг Анхаарах Вэ?
Техник технологи гэж агуу юм даа. Дэлхий дахинд шинэ шинэ технологиуд ар араасаа цувран гарч та биднийг гайхан бишрүүлсээр байгаа билээ. Сүүлийн үед интернэт болон сүлжээнд эрчээ авч, манайд ч энгийн хэрэглээ болоод байгаа технологи бол утасгүй сүлжээ юм. Тэгвэл wireless болон wimax нь өргөн зурвасын интернэтэд радио долгионоор холбогдох технологийг хэлнэ. Холболт, найдвартай ажиллагаа зэргээрээ хамгийн сүүлийн үед тэргүүлж байгаа шинэ технологи нь Wimax юм. Интернэтэд холбогдоно гэхээр л жижиг жижиг төхөөрөмжүүд, дээр нь ширээний ар өврөөр хөвөрсөн, учир нь олдохгүй их кабель утаснууд санаанд чинь бууж байгаа биз. 
Тэгвэл утасгүй интернэтийг тун энгийнээр тайлбарлах гээд үзье. Бид гэртээ болон зуслан дээр, хотын захад, одоо бүр хөдөө хээр малчны хотонд ч дуртай сувгаа тааруулаад телевиз үздэг болсон. Бид зөвхөн телевизийн сайн антентай байхад л бүх юм ОК болдог шүү дээ. Үүнтэй яг адил. Утасгүй интернэт гэхээр бидэнд жижиг төхөөрөмж буюу антен хэрэг болно. Түүнийг зөөврийн утасгүй модем гэж ойлгож болно. Өгөгдлийг радио давтамж ашиглан агаараар дамжуулна гэсэн үг. Хиймэл дагуулаас цацалтын төв станц өгөгдлийг хүлээж авч ойр орчмын зайдаа түгээнэ. Сигналыг зөөврийн модем хүлээн авч танд дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Тэгэхээр цацалтын төв станц таны ойролцоо өндөрлөг газар байх хэрэгтэй байгаа биз. Тухайн байгууллагын хамрах хүрээнээс гарсан буюу өөрөөр хэлбэл өндөрлөг станцаас холдсон тохиолдолд станц төхөөрөмж хоёр сигнал дамжуулах чадваргүй болж интернэт тасарна гэсэн үг. Энэ мэтчилэн аливаа юм хоёр талтай байдаг хойно. Интернэтийн 3-4 янзын холболтоос өөртөө тааруулан сонгох нь зүгээр. Бас нэг технологи нь гар утасны сүлжээ барьдаг газар гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдох юм. Сүлжээ барьдаггүй газар барихгүй гэсэн үг. Утасгүй хөдөлгөөнт холбоо мөн боловч хамрах хүрээ нь мөн л хязгаарлагдмалаас гадна утсаа давхар ашиглахад бэрхшээл үүсэх талтай.

Утасгүй хөдөлгөөнт интернэтийн давуу тал
Хэрвээ хамрах хүрээнээсээ гарахгүй л бол 24 цагийн турш тасралтгүй интернэттэй байна. Дээр нь интернэтийн хурд маш өндөр. Тухайлбал, 64Kbps хурднаас 11Mbps байх бололцоотой. Энэ бол 1 секундэд татаж авах файлын хэмжээ гэж энгийнээр ойлгож болно. Кино, дуу, дүрс, тоглоом зэргийг татаж авахад асуудалгүй, боломжийн хурданд тооцогдоно. Гэртээ ч гэсэн онлайнаар тоглоом тоглодог, видео болон дуу байнга татаж авдаг болон гэрээсээ ажлаа явуулдаг бол утасгүй интернэт бүх талаараа тохиромжтой. Манайхан дийлэнхдээ Dial-up буюу телефон утасны шугамаар холбогддог. Энэ нь одоо үеэ өнгөрөөж буй тун болхи аргад тооцогдох болоод байгаа. Энэ холболтыг хийлгэсэн тохиолдолд телефон утсаа ашиглах аргагүйд хүрдэг. Гэхдээ хааяа нэг интернэт хэрэглэдэг бол хэрэглэснийхээ хэрээр төлдөг энэ холболт таны хэрэглээг дажгүй хангана л даа. Үүний арай сайжруулсан технологийг манайхан сүүлийн үед нийтлэг хэрэглэж байгаа. Тэр нь DSL холболт юм. Телефон утасны шугамаа салаалаад, телефон утас, интернэт хоёрыг зэрэг хэрэглэнэ гэж хар ухаанаар ойлгож болно. Эдгээрийн хажууд утасгүй интернэт нь ямар ч үед телефон утаснаас хараат бус байх болно. Мөн суурилуулалт гээд учиргүй нүсэр ажил шаардахгүй. Цацалтын төв станцыг гурван өдрийн дотор суурилуулдаг бол, хэрэглэгчдийг 2-6 цагийн дотор холбодог. Дээр нь хамгийн гол ач холбогдол нь гэртээ хэрэглэж байгаад зусланд гарахаар бол антенаа авч очоод зусланд ч гэсэн байнгын интернэттэй байх бүрэн боломж байгаа юм. Энэ мэтчилэн хотын хаана ч, машин тэргэндээ ч хүссэн зоргоороо интернэт ашиглаж болно. Хэт алслагдсан газар шилэн кабель суурилуулахад асар их зардал гарах учир интернэт холболт хийгдэхгүй удаашраад байгаа ч байж болох юм. Тэгвэл тийм газар ч утасгүй хөдөлгөөнт интернэтийг ашиглаж болох бас нэг давуу талтай.
Утасгүй хөдөлгөөнт интернэтийн сул тал
Хамрах хүрээ хязгаарлагдмал байж болно. Өөрөөр хэлбэл интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд суурин станцаа хангалттай олноор байрлуулаагүй байж болно. Тийм байвал та бидний интернэт хэрэглэх газар хязгаарлагдмал л байна гэсэн үг. Жишээ нь би амралтын өдрүүдэд хотоос жаахан гадагш гарангаа интернэтээ бас ашигламаар байвал яах вэ. Чухам энэ л компаниудын хоорондоо өрсөлдөх гол үзүүлэлт болж байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хүссэн газарт интернэтээ хүргэж чадаж байна уу үгүй юу гэдэг нь өрсөлдөөний гол талбар юм. Дээр нь өндөр хурд, байнгын холболттой байх ч өртөг өндөртэй байж болно. Тухайлбал хурднаасаа шалтгаалаад холболтын хураамж буюу эрхийн хураамжийн янз бүрийн үнийг компаниуд санал болгодог. Дээр нь антен болон жижиг төхөөрөмжүүдээ худалдан авна. Эсвэл лизингээр болон түрээсээр авч болно. Хэрвээ ингэвэл сар бүрийн төлбөр нэмэгдэхээс гадна барьцааны мөнгө бас шаардлагатай болно. Ер нь бол гар утасны шинэ хэрэглэгч болоход яадаг билээ, тийм л зарчимтай. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд утасгүй интернэтийн үйлчилгээгээ хямд гэж сурталчилдаг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Үнэхээр та интернэтийг өндөр төвшинд хэрэглэдэг, таны ажил интернэттэй салшгүй холбоотой, интернэтээр бүх ажлаа явуулж хангалттай орлого олдог, урт хугацаагаар байнга хэрэглэдэг бол хямд үнэтэй байж болох юм. Гэхдээ эсрэгээр буюу зүгээр энгийн хэрэглэгчдэд өртөг өндөр тусна. Холболт бат найдвартай гэж хичнээн яриад яах вэ. Гадаа суурилуулдаг туслах антен, төхөөрөмжүүд нь цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй байж болно. Гэхдээ аливаа агаарын долгионд цаг агаарын байдал заавал нөлөөлдөг. Хүйтэн сэрүүн, салхи шуургатай, эсвэл үүлэрхэг бороотой, аянга цахилгаан гээд цаг агаарын ширүүн үед бас л эрсдэл гарах магадлалтай.
Утасгүй интернэтийн хэрэглэгч болохдоо юуг анхаарах вэ?
Утасгүй интернэтийн хэрэглэгч болохдоо эхлээд танд ашигтай байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл утасгүй интернэтийн хэрэгцээ шаардлага үнэхээр байна уу гэж. Гэртээ хааяа нэгхэн интернэт хэрэглэдэг бол заавал ийм байнгын интернэтээр яах ч билээ. Ажилтнууд чинь мэйлээ шалгах, захиа бичих төдийхнөөр хэрэглэдэг бол өндөр зардлаар утасгүй интернэт хэрэглэх хэрэг байна уу. Ер нь интернэтийн 3-4 янзын холболтоос хэрэглээндээ нийцсэн, өөртөө ашигтайг нь сонгох хэрэгтэй. Хэрвээ утасгүй интернэт таны хэрэгцээнд яв цав нийцэж байвал таны ойр орчимд утасгүй интернэтийн цацалтын станц байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Манайд утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг хэдхэн компаниуд /WiirelessCom, Mobicom, SkyC&C, Ulusnet, Magicnet гэх мэт/ байгаа юм чинь очоод асуучихсан ч болно шүү дээ. Цацалтын төв станц ойрхон байгаад бүх зүйл болчихгүй. Танд бас туслах антен хэрэг болно. Тэр антен цацалтын станц руу ямар ч саадгүйгээр шууд харагдахаар байрласан байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл дунд нь уул, ой мод, байшин барилга, хана хэрэм зэрэг саад байх ёсгүй. Цацалтын төв станцын хамгийн шилдэг байрлал бол өндөр барилгын дээвэр, өндөр уулын орой болон телевизийн буюу холбооны цамхгийн орой юм.
Би утасгүй интернэт тавиулмаар байна. Юу хэрэгтэй вэ?
Таны ойр орчимд цацалтын станц байгаа бөгөөд утасгүй интернэтийг та сонгосон бол антены хамт тусгай хүлээн авагч модем буюу чиглүүлэгчийг худалдан авах болно. Үүнийг тухайн компани санал болгодог. Дээр нь таны компьютерт сүлжээний адаптерууд буюу нэмэлт төхөөрөмж хэрэг болно. Энэ нь сүлжээний USB оролттой адаптер, эсвэл шургуулдаг нимгэн карт зэрэг төрлүүдтэй. Тэгэхээр таны компьютер зөөврийн эсвэл суурин дисктоп бол түүнд нь тохируулж сүлжээний адаптеруудаа сонгоно гэсэн үг. Үүнийг бас л ихэнхдээ тухайн үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд санал болгодог. Зөөврийн компьютерт бол шургуулдаг PCMCIA карт, харин дисктоп компьютеруудад USB болон ethernet гэсэн хоёр янзын оролттой нэмэлт төхөөрөмж буюу модем /чиглүүлэгч ч гэж ярьдаг/ байдаг. Энэ нь зай тэжээл шаардагддаг овор хэмжээ янз бүр, харин карт нь зай тэжээл шаардахгүй, авсаархан учраас хөдөлгөөнт байдалд тохиромжтой юм. 
Бүх зүйлээ суурилуулсны дараа компьютер автоматаар сигнал хайж интернэтэд холбогдоно, гэхдээ суурилуулалтын нарийн ширийн зөвлөгөөг тухайн үйлчилгээ үзүүлэгч компаниуд сайтар хэлж өгөхөөс гадна өөрсдөө суурилуулах нь ч бий. Дээр нь таны компьютер болж өгвөл сүүлийн үеийн үйлдлийн системүүдтэй байх шаардлагатай. 
Интернэтийн хэрэглээ тийм ч их биш хотын захынхан яах вэ? Тэд dial-up буюу утасны шугамаар холбогдъё гэхээр утасны шугам тавигдаагүй. Утасгүй интернэтийн цацалтын төв станц тавигдсан хэдий ч хэрэглээтэйгээ харьцуулахад өндөр үнэтэйд тооцогдоно. Тэгвэл утасгүй интернэтийн нэгэн технологи болох EVDO гэдэг технологийг Скайтел ХХК нэвтрүүлсэн ч одоогоор өргөн хэрэглээ болоогүй байна. Эхэнд дурдсанчлан гар утасныхаа сүлжээг ашиглан интернэтэд холбогддог энэ технологи тун удахгүй манайд энгийн хэрэглээ болох байхаа гэж найдъя.

Гэрийнхээ утасгүй интернэтийг өргөтгөхөд юу анхаарах вэ?
Гэр бүлийн гишүүд мэдээж тус тусдаа интернэтэд орох хүсэлтэй. Байгууллагууд ч гэсэн ажилтан тус бүрээ интернэтэд холбох зайлшгүй шаардлагатай байдаг. Манайд энэ үйлчилгээг үзүүлэгч компаниуд янз бүрийн боломжуудыг санал болгодог. Нэг антенаас дөрвөн компьютерийг интернэтэд холбож болно, эсвэл хэдэн ч компьютер хамаагүй холбоно гэх зэрэг. Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн зүйл байна. Эхлээд одоогийн wireless router буюу чиглүүлэгчээ /бидний ойлголтоор утасгүй интернэт хүлээн авагч, дамжуулах үүрэгтэй нэмэлт төхөөрөмж буюу модем/ сайжруулах хэрэгтэй. Яаж гэхээр байрлалын хувьд илүү өндөрлөг бөгөөд тохиромжтой газар байрлуулна. Тухайлбал, байшингийнхаа төв цэг, өндөр хананд ч юм уу. Энэ нь бусад утасгүй хөдөлгөөнт хэрэгслүүд болох радио, аудио спикер, бичил монитор болон үүрэн телефонуудын нөлөөллийг тусгаарлах юм. Мөн хөршийнхөө чиглүүлэгчээс найдвартай тусгаарлахад анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанидаа сануулахад илүүдэхгүй. Харин компьютерууд чиглүүлэгчээр дамжуулж интернэтэд холбогдохдоо сүлжээний карт, сүлжээний адаптер зэргийн аль тохирохыг нь ашигладаг. Зөв байрлуулсан чиглүүлэгчээс бусад өрөөний компьютерууд интернэт хүлээж авахад хялбар буюу хурдан байх болно. Утасгүй хөдөлгөөнт интернэт бол гэр бүлийн гишүүдэд жинхэнэ интернэтийн эрх чөлөөг мэдрүүлдэг. Мэдээж шүү дээ, хэн ч гэсэн интернэтэд холбогдсон нөүтбүүкээ бариад гал тогооноосоо унтлагынхаа өрөө рүү чөлөөтэй дамжихдаа дуртай байна биз дээ.
Гэр дотор өгөгдөл дамжуулагдахгүй, сигнал унаад байвал яах вэ?
Хэрвээ утасгүй интернэт гэртээ тавиулсан бол wireless чиглүүлэгч буюу модем гэрт байгаа бол асуудал багатай. Хана тааз болон бусад объектоор хязгаарлагдалгүйгээр сигнал нэвтрэх бүрэн бололцоотой. Харин радио долгионы нөлөөлөл их байдаг. Утасгүй интернэтээ гэрийнхээ өнцөг булан бүрт хүргэе гэвэл дараах хэдэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй. Үүнд:
  1. Гэрийн хана, тааз мэдээж тодорхой хэмжээгээр хязгаарлаж л таараа. Тэгэхээр үүнийг бодолцоод хана тааз багатай газарт модем буюу чиглүүлэгчээ суурилуулбал зүгээр.
  2. Сигнал нь онгорхой хаалганы завсраар тархдагийг мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.
  3. Модем буюу чиглүүлэгчээ цахилгаан хэрэгсэл, радио үелзлийн шуугиан, бичил долгион, монитор, цахилгаан мотор зэрэг хэрэгслүүдээс аль болох хамгаалж, зайтай байлгах хэрэгтэй.
  4. Гэрийн тань утасгүй суурин телефон болон гэрэл, дохиолол хамгаалалтын систем зэрэг нь сигналыг тасалдуулах магадлалтай тул энэ бүхнээ онцын шаардлагагүй бол түр ч гэсэн унтрааж байх хэрэгтэй.
  5. Бүр болохгүй бол сувгаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Гэхдээ танай ойролцоо дахиад өөр цацалтын төв станц байгаа бол шүү дээ.
Миний wireless интернэт бусдаас найдвартай хамгаалагдаж чадах уу?
Энэ бол тун чухал асуудал. Үнэхээр та мөнгөө төлөөд байдаг, гэтэл урилгагүй зочид таны интернэтээс хулгайгаар хэрэглээд байвал яах вэ? Энэ бол тухайн үйлчилгээ үзүүлэгч компанийн хэр найдвартай, баталгаатай үйлчилж байгаагийн том илрэл болно. Тиймээс анхнаасаа компаниа маш зөв сонгох хэрэгтэй. Хэдэн жилийн туршлагатай, үйл ажиллагаа нь хэр тогтвортой, хэрэглэгчид түүнд хэр ханддаг зэргийг нь сонирхож судлахад илүүдэхгүй. Тухайн компанийн санал болгож байгаа нэмэлт төхөөрөмж, туслах антен зэрэг нь аюулгүй байдалтай багахан ч гэсэн холбоотой учраас анх авахдаа баталгаа гаргуулсан ч болно шүү дээ. 
Таныг интернэтээ ашиглаж байхад таны хөрш тантай адил хүлээн авагч төхөөрөмжтэй ба төхөөрөмжүүд хоорондоо нийцэж байвал таны интернэт түүнд нээлттэй байдаг. Зарим компаниуд чиглүүлэгч буюу модемдоо нууцлалын код суулгадаг. Тэгэхээр чиглүүлэгч болон сүлжээний адаптерууд 64-128 битийн кодоор бие биеэ таньж өгөгдлөө дамжуулна гэсэн үг. Бас нэг арга бол тухайн компани хэрэглэгчээ таних тусгай нэр өгдөг. Энэ нь сүлжээгээ бусдаас хамгаалах энгийн арга юм. Хэрэглэгч эдгээр нууц үгнүүдээ өөрөө тохируулан сольж болно. Энэ мэтчилэн тухайн компани хэд хэдэн янзын тусгай кодоор таны сүлжээг хамгаална гэж амладаг. Тиймээс хэр найдвартай, баталгаатай, нууцлалтай интернэт сүлжээг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа компаниуд ширүүхэн өрсөлддөг билээ.


1 Сэтгэгдэлтэй:

MR.Z said...

гоё мэдээлэл байна. эх сурвалжаа хаанаас авдаг юм?

Post a Comment